Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмж нэмэгдлээ |
“Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд сумын шуудангийн салбараар дамжуулан багийн иргэдэд шуудангийн үйлчилгээг хүргэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүргэлтийн давтамжийг 7 хоногт 2-3 удаа байсныг 4 удаа болгон, үйлчилгээг тогтмол тасралтгүй хүргэж байна.
Уг төсөл нь Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 6 аймгийн бүх сум, багт шуудангийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, төрийн үйлчилгээг малчин иргэдэд тэгш хүргэх чухал ач холбогдолтой ажиллаж байна.