“ӨНДӨР ХУРДНЫ ШИЛЭН КАБЕЛИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ” ТӨСЛИЙН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВАВ |
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Уянга сумаас уг сумын Жаргалант баг хүртэл нийт 60км урттай өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байнгын ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авав.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант баг нь 2226 хүн ам, 563 өрхтэй, сумаасаа 60км-ын зайд байрладаг ба багийн төвдөө 12 жилийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, хаан банк, төрийн банкны салбар зэрэг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг хүн ам ихтэй, томоохон баг юм.