Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн судалгаа |

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон төрөөс ХХМТ-ийн мэргэжилтэй боловсон хүчний талаарх бодлого боловсруулахад шаардлагатай статистик тоо баримт бүхий ХХМТ-ийн салбарын хүний нөөцийн мэдээллийн бааз бий болгоход Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр уг судалгааг хийсэн болно.

      2018 оны байдлаар БСШУСЯ-нд зөвшөөрөлтэй 96 их дээд сургууль, коллежид 155248 суралцагчид сурч байна. Дээрх сургуулиудын 40 орчим нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг ба энэ онд 3606 буюу нийт суралцагчдын 2,3% ХХМТ-ийн чиглэлээр суралцаж байна. БСШУСЯ-аас гаргасан судалгаагаар энэ чиглэлээр суралцагчдын тоо сүүлийн 5 жилд тогтмол буурах хандлага ажиглагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХМТ салбарын хүний нөөцийн эрэлт үүсч байна гэж харж байна. Дэлхий нийтээр мэдлэгт тулгуурласан бүтээгдэхүүн, электрон хэлбэрийн ажил үйлчилгээг хөгжүүлэхийг чухалчлан авч үзэж байгаа энэ цаг үед мэдээллийн технологийн мэргэжилтнээр монгол төдийгүй дэлхийн олон орон дутагдаж байна. Манай орны хувьд ХХМТ-ийн ололт, амжилтыг нэвтрүүлэн түүнийг хөгжлийн тулгуур, тэргүүлэх чиглэл болгон мэдээлэлжсэн нийгмийг байгуулахын тулд чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх нь нэн тэргүүний асуудал юм.

      Иймд энэ чиглэлээр үүсч байгаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн үндсэн шалтгааныг тодорхойлох, ХХМТ чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа төгсөгчид болон тэдгээрийг хүлээн авах ажлын байрны эрэлт хоёрын зохистой харьцааны талаар нарийвчилсан судалгаа хийх бодит хэрэгцээ байгааг харж болно.

    Мөн мэдээлэл, харилцаа холбоо технологийн чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдийн тоог 2 нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, чадварлаг мэргэжилтэнг бэлтгэх хүчин зүйлсийг хөгжүүлэх ХХМТ-ийн эрдмийн зэрэг цолтой мэргэжилтнүүдийн тоо, эзлэх хувийг нэмэгдүүлэх ХХМТ-ийн боловсролын олон улсын стандартыг нэвтрүүлж, түвшин тогтоох тогтолцоог бий болгох шаардлага энэ чиглэлийн хүний нөөцийн нарийн тооцоо, судалгаа хийх үндэслэл болж байна.ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГААГ татаж авна уу