БНҮҮСангийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нэг цэгийн үйлчилгээний төв ашиглалтанд орлоо |

БНҮҮСангийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 20 метр өндөр цамхаг, харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний байр, дэд станц бүхий “ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ийг байгуулж ашиглалтад орууллаа.

    Төрийн мэдээллийн ХУР системд өнөөдрийн байдлаар 28 төрийн байгууллага, 12 банк, банк санхүүгийн 16 байгууллага, үүрэн холбооны 4 оператор, хувийн хэвшлийн 6 байгууллага нийт 66 байгууллага холбогдож мэдээллээ цахим хэлбэрээр солилцож байгаа бөгөөд Цэцэрлэг сумын иргэд энэ төвөөс 10 төрлийн лавлагаа, мэдээллийг авах боломжтой юм.

    Одоогоос жилийн өмнө Цэцэрлэг сум маань 424 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шилэн кабельд холбогдсоноор өндөр хурдны интернет ашиглах боломж бүрдэж байсан бол “Цахим үйлчилгээний нэгдсэн төв” ашиглалтад орсноор иргэд аймгийн төврүү 220 км явж лавлагаа мэдээлэл авдаг байсныг халж, энэхүү төвөөс банк санхүү, даатгал болон төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд шаардлагатай лавлагаа, мэдээллийг авах боломж бүрдэж байна.