Тоон гарын үсгийн хэрэглээний аппликейшн танд хүрч байна |

 “Иргэдэд тоон гарын үсгийн хэрэглээг таниулах ашиглах, чадварын сайжруулах, сургалт, судалгаа, сурталчилгаа” төслийн хүрээнд иргэд, олон нийтийн мэдээллийн технологийн мэдлэг ойлголт нэмэгдэж, иргэдийн тоон бичиг үсэг тайлагдалтын түвшин нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах мэдлэг ойлголт дээшлүүлэх, төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд тоон гарын үсгийг ашигласнаар зардал хэмнэгдэж, үргүй зардлыг бууруулах, тоон гарын үсгийн хэрэглээ нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хурдасгах, төрийн үйлчилгээний бүрдэл материал болон шат дамжлага, шийдвэрлэлт зэрэг мэдээллүүд хэрэглэгчдэд нээлттэй болгох төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Төслийн үр дүнд  smartcar application, цэцэрлэгийн аппликейшн танилцуулга, тэдгээрийг ашиглах заавар, татах мөн “Цахим хувьсгал” нэвтрүүлэг олон нийтэд цацагдсан. Цахим хэрэглээ хурдацтайгаар өсөн хөгжиж, цаг минут бүр алт шиг үнэтэй болсон энэ нийгэмд бидний хэрэглээг хялбарчлах нь орчин үеийн хамгийн том хувьсгал юм. Заримдаа бид өөрсдөө ч анзаараагүй цахим ертөнцөд амьдарч мэдээ мэдээлэл солилцох, үйлчилгээ авах, цаашилбал цэцэрлэгт явж байгаа бяцхан үрсээ хүртэл хаана ч явсан хажууд нь байгаа юм шиг мэдээлэл авах боломжтой болж байна. Та хүүхдээ цэцэрлэгтээ өдөр тутам юу сурч мэдэн хөгжиж байгааг мэдэхийг хүсвэл доорх линкээр татан авна уу.

Цахим нэвтрүүлэгийг эндээс татна уу

Цэцэрлэгийн апп татах бол эндээс татна уу