МОНГОЛ БИЧВЭРИЙГ АВИАНД ХӨРВҮҮЛЭХ ПРОГРАМ ХАНГАМЖ |

 Монгол бичвэрийг авианд хөрвүүлэх програм хангамж боловсруулах төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болон мэдээллийн бүхий л сувгаар мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдлэг мэдээлэлд хандах боломжоор хангах, шинэ ажлын байр болон тэдгээр хүмүүсийг нийгэмшүүлэх зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах; монгол хэлээр ярих замаар компьютерт мэдээлэл оруулах, компьютерийг монгол хэл яриагаар удирдах, компьютер монгол хэлээр текст уншиж өгөх боломжуудыг агуулсан программ хангамж боловсруулан МХҮХолбоонд хүлээлгэн өглөө.

Тус төслийг хэрэгжүүлсэнээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.2.4 дугаарт “цахим хуудас болон телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх”; Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.2.5 дугаарт  “Төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, бичигч, уншигч, хөтөчийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх” хуулийн хэрэгжилт хангагдаж байгаа юм.  “Мон Спийч Ай Ти” ХХК-ний гүйцэтгэсэн “Монгол бичвэрийг авианд хөрвүүлэх програм хангамж боловсруулах” төслийн демо хувилбарыг танд танилцуулж байна.