БНҮҮСангийн санхүүжилтээр Увс аймгийн Зүүнхангай суманд нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ |

Хүн ам 2500 орчим, 126000 орчим толгой малтай. Хүн амын орлогын ихэнх хэсгийг уламжлалт бэлчээрийн мал аж ахуй бүрдүүлдэг. Үүнээс гадна давс олборлолт, ан агнуур, алт олборлолт зэрэг эдийн засгийн бусад эх үүсвэрүүдтэй.

    Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр 2018 онд хэрэгжүүлсэн Харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний төв барих” төслийн хүрээнд Увс аймгийн Зүүнхангай суманд 20 метр цамхаг, 9х12 харьцаатай нэг цэгийн үйлчилгээний төв барьж байгуулав.

   Тус төв байгуулагдсанаар сумын ард иргэд төрийн үйлчилгээний 200 гаруй төрлийн лавлагаа мэдээллийг сумын төвөөсөө шуурхай авах боломжтой болж байна.