Төсөл хөтөлбөрүүд

Бүх Нийтийн Үйлчилгээний Үүргийн Сан нь дараах чиглэлүүдээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөрөнгө оруулан ажиллаж байна.

2015 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь 2015 онд 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласан.

ҮҮРЭН ХОЛБОО

БНҮҮС-ийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн Мөнххаан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Баян-өлгий аймгийн Хужирт-булаг уул, Өвөрхангай аймгийн Арцын нурууны Баянхангай уул, Их боригдой баг, Булган аймгийн Авзага хайрхан уул, Дорнод аймгийн Сүмбэр хилийн боомт зэрэг 6 аймгийн 7 алслагдсан газарт үүрэн холбооны сүлжээг шинээр оруулсан.


ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭ

"Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар зэрэг 8 аймгийн бүх сумдын иргэд, малчдад зориулан цахим үйлчилгээ, цахим худалдааны талаар хэрэгцээт бүхий л мэдээ, мэдээллийг хүргэхээр www.av.mn веб хуудас, мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны салбарын тухай ойлголт компьютер болон гар утас, сошиал сүлжээг хэрхэн ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулахаар албан ёсны ww.yaj.mn веб хуудас,тусгай аппликейшн бий болгохоор ажиллаж байна.


МХХ-НЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА

1. Хөдөө, орон нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны боловсрол олгох төслийн хүрээнд 21 аймаг, 330 гаруй сум, суурин газрын иргэд, малчдад мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын анхан шатны болон хэрэглээний мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, 14000 ширхэг гарын авлага бэлтгэн түгээж, сургалтын материалыг видео хичээл болгон эмхэтгэж онлайнаар иргэдэд хүргэн ажилласан.
2. Иргэдэд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн болон мэдээлэл харилцаа холбооны салбарын тухай мэдлэг олгох 9000 ширхэг гарын авлагыг бэлтгэж алслагдсан сум суурин газрын иргэд, малчдад түгээсэн.


ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн сумдад шуудан хүргэлтийн давтамжийг 7 хоногт 1 удаа байсныг 2-3 удаа болгон нэмэгдүүлж, улмаар сумдын багуудад 7 хоног тутамд хүргэлт хийж, шуудангийн үйлчилгээг тогтмол тасралтгүй, хурдан шуурхай, найдвартай үзүүлээд байна.