Сангийн тухай

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг хуваарилах, үйл ажиллагаанд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээ эрхлэгчдийг ялгаварлахгүй, тэгш эрхтэйгээр оролцуулах, ил тод байх зарчмыг баримтална.

Бүх Нийтийн Үйлчилгээний Үүргийн Сан

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь 2001 онд “Харилцаа холбооны тухай” хуулийн хүрээнд анх үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай”, “Шуудангийн тухай”, Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн хүрээнд Засгийн газрын 2009 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан /БНҮҮС/-г бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасны дагуу харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдээс албан татварт ногдох орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөр эх үүсвэрээ бүрдүүлдэг.

Орчин үеийн техник, технологийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргад танилцуулан баталгаажуулан Ерөнхий сайдад өргөн барьж батлуулж Монгол Улсын хэмжээнд алслагдсан орон нутгийн хүн амд мэдээлэл, харилцаа холбооны хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, амьжиргааны түвшинг үл хамааран алслагдсан хөдөө орон нутаг, хүн амд хүргэх боломжыг бүрдүүлэх, сүлжээг барьж байгуулах зорилттой ажилладаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг Засгийн газрын тусгай сан юм.

Төрийн бодлогын хүрээнд мэдээлэл, шуудан, харилцаа холбооны хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, амьжиргааны түвшингөөс үл хамааран бодит үнээр хүргэх

Алслагдсан орон нутагт зайлшгүй шаардлагатай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээг хүргэх боломжыг бүрдүүлэх, сүлжээг шинээр барьж байгуулах, засварлах, өргөтгөх, үйлчилгээ явуулах

ЗЭРГИЙГ ЭРХЭМ ЗОРИЛГОО БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА

Бүтэц, зохион байгуулалт

МТШХХГ-ын Дарга
Хяналтын Зөвлөл
Сангийн Ажлын Албаны Дарга
Сангийн бүрдүүлэлт, зарцуулалт,
дотоод ажил хариуцсан
ахлах мэргэжилтэн
Хөрөнгө төвлөрүүлэлт,
төлбөр тооцоо
хариуцсан мэргэжилтэн
Төсөл төлбөр,
гэрээ хариуцсан
мэргэжилтэн

Судалгаа, албан хэрэг
хөтлөлт хариуцсан
мэргэжилтэн
Хууль, эрх зүйн
асуудал хариуцсан
мэргэжилтэн

Нягтлан бодогч

Хяналтын зөвлөл

Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолын 2.3 дах заалтанд "Мэдээллийн технологи, цахилгаан холбоо, шуудан болон радио, телевизийн чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хяналтын зөвлөл сангийн үйл ажиллагаанд хяналт тавина" гэж заасны дагуу МТШХХГ-ын даргын 109 тушаалаар дараахь бүрэлдэхүүнтэй томилогдон ажиллаж байна.

Ажлын Алба

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Иргэд болон аймаг сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, УИХ-ын гишүүд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, Мэдээлэл, харилцаа холбооны газрын харъяа байгууллагуудаас ирүүлж буй саналуудыг хүлээн авч судалж, Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээтэй давхцуулахгүйгээр боловсруулдаг.

Үүн дээр үндэслэн Монгол Улсын хэмжээнд алслагдсан орон нутгийн зайлшгүй шаардлагатай газруудад үүрэн холбооны үйлчилгээ, интернэтийн үйлчилгээ, шуудангийн үйлчилгээ, радио, телевизийн үйлчилгээ, судалгаа, сурталчилгаа зэрэг таван чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан сум, суурин газарт хүрэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.